Ойрын 10 хоногийн цаг агаарын УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

О.Шүрэнцэцэг
2025/01/04

2025 оны 01 дүгээр сарын 03-наас 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.

Нэгдүгээр сарын 09-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Хур тунадас: 03-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 04-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 07-нд Хэнтийн уулархаг нутгаар, 08-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хэсгээр хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10,11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 10-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 07-нд ялимгүй цас, 11-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 07, 11-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 24-29 хэм, бусад хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 10-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 29-34 хэм, бусад хэсгээр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.


1
angry
0
care
0
haha
3
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт 31 градус дулаан байна 14 минутын өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 19 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 19 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 21 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 22 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 22 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 22 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 23 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 23 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28