Өнөөдрөөс нийтийн тээврээр зорчихдоо 1000 төгрөг төлнө

Ж.Булганаа
2 цагийн өмнө

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан тогтоолын дагуу өнөөдрөөс эхлэн иргэд нийтийн тээвэрт 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм.

Ингэхдээ Улаанбаатар смарт карт болон арилжааны бүх банкны карт унших төхөөрөмж ажиллана. Түүнчлэн удахгүй Qpay, socialpay зэрэг цахим төлбөрийн хэрэгслийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. 

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал ярихдаа, “2021 оны судалгаагаар нэг зорчигчийг тээвэрлэх бодит зардал нь 1300 төгрөг гэж гарсан. Тиймээс нийтийн тээврийн алдагдлын зардлын зөрүүг ойртуулах үүднээс уг шийдвэрийг хэрэгжүүлнэ. Өмнө нь 30 минутын дотор дамжин суухад үнэ төлбөргүй байсан. Шинэ журмаар 06:00-23:00 цаг хүртэл буюу автобусны зориулалтын картаар эхний удаагийн 1000 төгрөгөө төлсөн бол өдөрт дөрвөн удаа үнэгүй зорчино. Харин арилжааны банкны картаар төлбөрөө төлөхөд энэ үйлчилгээ үйлчлэхгүй” гэсэн юм. 


3
angry
1
care
2
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 1 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 3 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 3 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 5 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 5 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 6 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр