ОХУ-аас иж бүрэн тоноглогдсон лаборатори бүхий автомашин бэлэглэжээ

Н.Сумъяасүрэн
2024/09/03

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, тус улсын Ерөнхий эрүүл ахуйч эмч Анна Юрьевна Попова тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан хоёр улсын найрсаг харилцаа, эрүүл мэндийн салбар дахь нягт хамтын ажиллагааны талаар дурдаж, манай улсын эрүүл мэндийн салбарыг үүсгэн байгуулагдсан цагаас үнэтэй хувь нэмэр оруулж, нэн чухал дэмжлэг, туслалцааг тухай бүрт үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газартай 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, эл хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцлов. Нэн ялангуяа лабораторийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр бүрэн тоноглогдсон биоаюулгүй байдлын II, III зэрэглэлийн явуулын лабораторийг тоног төхөөрөмжийн хамтаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон зарим салбар төвүүдэд дэмжлэг болгон хангасан нь КОВИД-19 цар тахлын үед хилийн нэвтрэх цэгт хяналт, тандалт хийх, хариу арга хэмжээг зохион байгуулахад чухал ач холбогдолтой байсныг тэмдэглэв.

Энэ удаад ОХУ-ын Төрийн тэргүүний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр дээрх хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа нь цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, Ерөнхий эрүүл ахуйч эмч А.Ю.Попова Сайд Т.Мөнхсайханд хандан сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо. Тэрээр манай улсад ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд зоонозын халдварт өвчнүүдийн лабораторийн оношилгоог газар дээр нь гүйцэтгэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх иж бүрэн тоноглогдсон лаборатори бүхий автомашины түлхүүрийг гардуулан өгснөөр уулзалт өндөрлөв.


0
angry
2
care
3
haha
42
liked
11
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 40 минутын өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 57 минутын өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 1 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 1 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 2 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 3 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 3 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 4 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 20 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 20 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 21 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 21 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 21 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 21 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 23 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 23 цагийн өмнө