Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ

О.Шүрэнцэцэг
2024/04/24

1951 онд байгуулагдаж байсан Хүүхдийн төв театрыг 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон үйл ажиллагааг нь өргөжүүлж байсан. Харин 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байдаг. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болоод байсан юм.

Тэгвэл 27 жилийн дараа Хүүхэд залуучуудын театр дахин үүд хаалгаа нээж, үзэгчдэд шинэхэн уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж буй тус театрын барилгын ажил бүрэн дуусаж дөрөвдүгээр сарын 25-нд нээлтээ хийхэд бэлэн болжээ.

Хүүхэд залуучуудын гэх тодотголтой энэхүү театр нь Нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн бүс буюу Сонгинохайрхан дүүрэгт баригдснаараа онцлог байна. Ингэснээр зөвхөн тухайн бүсийн хүүхэд залуучуудад соёл урлагийн үйлчилгээ хүргэхээс гадна нийт залууст театрын урлагийн эерэг нөлөөллийг бий болгох боломжтой байна.

760 хүний суудалтай, орчин үеийн техник технологи бүхий тохижилттой Хүүхэд залуучуудын театр нь Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дармагийн Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр хөшгөө нээхээр болжээ.

27 жилийн дараа ийнхүү дахин үүд хаалгаа нээх гэж буй Хүүхэд залуучуудын театрын нээлтийн арга хэмжээ 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт болно. Театрын хамт олны зүгээс урлагийн ахмад уран бүтээлчид болон үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг хүслээ.



0
angry
1
care
0
haha
3
liked
7
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.86.41
2024/04/25
0
0
Сайхан бнаа хүүхэд залуус маань цаг заваа зөв зохистой өнгөрүүлэх төвтэй болж мэдлэг боловсролоо дээшлүүлэх болсонд ахмадууд бид болон нийт иргэд баяртай бна
Хариулах
103.212.162.69
2024/04/25
0
0
Bayarlalaa.shd in urged aztai bn dad. Amjilt husey
Хариулах
Шинэ мэдээ
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина 7 цагийн өмнө
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай 8 цагийн өмнө
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй 9 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Улаанбаатарт 21 хэм дулаан 14 цагийн өмнө
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй Өчигдөр
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна Өчигдөр
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв Өчигдөр
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ Өчигдөр
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна Өчигдөр
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо Өчигдөр
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ Өчигдөр
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр Өчигдөр
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй Өчигдөр
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ Өчигдөр
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна Өчигдөр