СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

О.Шүрэнцэцэг
2024/04/23

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд 2018 онд тус барилгыг буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлсэн. Гэвч барилгын гүйцэтгэгч болон төсөв санхүүжилтийн асуудлаас болж сурагчид сургуулийн байргүй 5 жил хүнд орчин нөхцөлд хичээллэсэн. Өнөөдөр ийнхүү тус сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга 960 хүүхдийн суудалтай бөгөөд тус дүүргийн 18, 38 дугаар хороо болон 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандартад нийцсэн, эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна. Тодруулбал, 3-12 дугаар ангийн 65 бүлгийн 1972 сурагч суралцахаар бүрэн тохижууллаа.

Тус сургуулийн өргөтгөлийн барилгын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн 3000 гаруй хүүхэд, 165 багш ажилтан 4-5 газарт хуваагдан хичээллэж байсан бол өнөөдрөөс ийнхүү шинэ байрандаа хичээллэж эхэллээ. Тус сургуулийн орчимд байгаа нэг давхар бүхий цагдаагийн хэлтсийн байрыг ашиглалтаас гаргаж, ногоон байгууламж болгон тохижуулахаас гадна нийтийн эзэмшлийн газраас хашаалсан зөрчлийг арилгаж, орц гарцыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг эхлүүллээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Эрин хороололд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуулийг улсынх болгон худалдаж авах ажлын эхний уулзалтыг хийлээ. Мөн Нарны хороолол, Алтай хотхон, Голден парк зэрэг хороолол орчимд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МУГТ Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцоно 29 минутын өмнө
Бүх хүүхдийн тоглоомын талбайг стандартад нийцүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо 47 минутын өмнө
Нарны замыг өнөөдрөөс хааж хэсэгчлэн засна 52 минутын өмнө
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ 54 минутын өмнө
Улаанбаатарт багавтар үүлтэй бороо орохгүй 2 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 17 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 20 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 21 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 22 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Нарны замыг маргаашаас хаана Өчигдөр
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа Өчигдөр
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна Өчигдөр
Улаанбаатарт 20 хэм дулаан Өчигдөр
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан 2024/05/04
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03