Осолд өртсөн иргэдээс 18 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 3-ынх нь биеийн байдал хүнд байна

О.Шүрэнцэцэг
2024/01/24

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбогдуулан УОК-ын I хуралдаан боллоо. 

Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян түймрийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах Эду апартмент нэг орцтой 14 давхар 63 айл өрхийн 180-200 орчим иргэн амьдардаг, 108 автомашины далд зогсоолтой, нэгдавхартаа 2 үйлчилгээний талбайтай,  барилгын хийц бүтээц бетон каркас дүүргэлтийн блок, хөөсөнцөр дулаалгатай барилгын гадна хэсэг 80 орчим хувь гал түймрийн тархалтад өртсөн. Уулзварын баруун талд байрлах Санни таун 830 дугаар байрны 1 давхарын үйлчилгээний төв болон айл өрхүүдийн цонх хагарсан.

Гал түймэрт өртсөн орон сууцнаас 20 өрхийн 80 оршин суугч /хүүхэд-26, том хүн-54/-ийг дүүргийн 13 дугаар хорооны “Купер плаза Интернэйшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангах, сэтгэлзүйчийн өрөө гаргаж, сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж байна.

Цагдаа, шүүх, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг хийж байгаа бол нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, дүүрэг, орон нутгийн захиргааны байгууллагууд, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилтан, алба хаагчид гал түймэрт өртсөн автомашиныг шилжүүлэх ачих, зорчих хэсгийг чөлөөлөх, цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Гал түймэрт орон сууцны барилгын гадна ил зогсоол болон автозам дээр байсан нийт 29 тээврийн хэрэгсэл их бага хэмжээгээр шатлагад өртсөн бол 10 иргэн түлэгдэж, гэмтсэн.

Харамсалтайгаар Онцгой байдлын байгууллагын 3 алба хаагч амь насаа алдаад байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх, түлэгдэж бэртсэн иргэдэд эмнэлгийн бүхий л төрлийн эмчилгээ, сувилгааг хийх, ар гэрт нь сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, галд өртөж шатсан автомашинуудын хохирлыг барагдуулах, айл, өрхүүдийг түрээсийн байранд амьдрахад шаардлагатай төсөв хөрөнгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийг  маргааш буюу 25-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулна. 


1
angry
0
care
2
haha
0
liked
0
love
8
sad
4
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:30ab:f0cd:494e:186e:7e9f
2024/01/25
1
0
Тэр патролтой яамны дарганцар согтуу л байсан биз, уулзвар нэвтрэнгүүтээ том тэрэгний харанхуй хэсэгт очиж зогсож шүргүүлэн газ алдуулаад зугтсан, хэн ч харсан санаатай үйлдэл. МАНингийн хурган дарганцарын гайгаар хайран залуус амиа алдлаа, одоо новшын хулгайчууд бас дахиад намын хамгаалалтад орж хариуцлагаас мултрана псдаа. бүр нэг үзээрийн.
Хариулах
2400:4052:6062:3010:9dd0:f1a6:570b:67aa
2024/01/24
0
0
Zarig haaltiin gereetei gej unen ym bna .Bichsen zuiliig ustgaad bna .
Хариулах
2400:4052:6062:3010:9dd0:f1a6:570b:67aa
2024/01/24
0
0
Yagaad bichsen zuiliig ustgaad baigaagaa tailbarlaach!!!!!
Хариулах
2400:4052:6062:3010:9dd0:f1a6:570b:67aa
2024/01/24
0
0
Mongol ulsiin uy uyiin tor zasgiig olon ulsiin shuuhed ogoh heregtei!!!!boljee. Mongol ulsiig suuliin 30jiliin tursh awch yawahdaa awilgald awtaj hot baiguulaltiin standart gedeg zuiliig buten hayj ene h30 jiliin hugatsaand mon yag ene yariad suuj bgaa nohduud ch gesen mongol uls ene ulsiin niissleliig oorsdiinhoo mongo oloh heregsel bolgon stsndart gedeg zuiliig ulandaa gishgej onoodriin utaandaa awtsan harhnii nuh shig gazar bolgoj .Boloh bolohgui hunii erhiig zorchson buhiil zuiliig alban tushaalaa ashiglan hiiseer irsnii har gaigaar onoodriin mongol oron bii bolj ulnii gehed denduu ulniih bolsoor bna.Onoodor ug heleed suuj bgaa nohduud ch ene uy uyiin zasgiin gazart baisaar irsen ard tumnii zowlongoor hoolloj danhaitlaa bayjij irsen buzar nugeltenguud.Ard tumen tuildaa hurchiheed ta naraas hariugaa awch chadahgui bna . Gewch uiliin ur haalga anduurahgui !!!!!! odoo ene neg ih zowson humuusiig hezee negtee owog deedes ni ih l muu ym hiij yawsan ym boluu gej boddog .
Хариулах
2405:5700:300:8455:cd67:1fc7:929a:a00
2024/01/24
1
0
zand deer genet zogsson ter Patroliin jolooch 100% buruutai shu
Хариулах
202.9.41.8
2024/01/24
0
0
ТЭР ЖОЛООЧИЙГ ХӨӨРХИЙЛЦГӨӨД БАЙХЫН ТЭР 3н САЙХАН ЗАЛУУ ХӨӨРХИЙ БИШ Ү ӨНӨӨ Л МАНАЙХНЫ АМИА ХИЧЭЭСЭН ЗАНГИЙН ЖИШЭЭ. ИЙМ ИХ ХИЙ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСНАА ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЛБА ХААГЧДАД ХЭЛЖ АНХААРУУЛАХ БАЙСАН ДААНЧ ТЭГСЭНГҮЙ ТЭНЭГТЭЖ ЯВААД АЛЛА. БАС ТЭР УДИРДЛАГУУД НЬ ЯМАР Ч МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР АЛГА. Та нар хариуцлагагүй үүрэг өгснөөс болж 3н залуу амь үрэгдлээ хариуцлага нэхэж байга
Хариулах
203.91.115.49
2024/01/27
0
0
Нэхх муухай царайтай гайтай өвгөн
Хариулах
66.181.191.120
2024/01/24
0
0
20-30 жилийн барилгажилтын завхралын бурууг 2-3 сар болж байгаа хотын даргатай холбох нь эрүүл ухаантай хүмүүст арай л сэрүүднээ
Хариулах
2405:5700:300:c3e1:8e26:9e82:1e46:b02a
2024/01/24
2
0
Энэ бол 30н жилийн авилга, замбараагүй байдал үүнээс үүдэн хүмүүсийн хандлага хүлээц тэвчээргүй болсны үр уршиг шүү. Нямбаатард ямар буруу байхав дээ. Ажлаа аваад удаагүй , өмнөх жилүүдийн балаг, өмнөх хүмүүсийн хариуцлагагүй байдлыг засах гээд яваа харагдаад байгаа. Ийм замбараагүй хотыг хэн ч удирдсан хэцүү шүү, бага багаар л засаж цэгцлэнэ. Өмнөх бүх болохгүй бүтэхгүй ил гаргаж байгаа учраас ашиг сонирхолын зөрчилтэй зарим хүмүүс Нямбаатар, Оюун-Эрдэнийг буулгах сонирхол их байна. Нөү тэд эхэлсэн ажлаа
Хариулах
2405:5700:300:c3e1:8e26:9e82:1e46:b02a
2024/01/24
0
0
Эхэлсэн ажлаа дуусгах боломж өг
Хариулах
Шинэ мэдээ
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 26 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 28 минутын өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 34 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27