БЗС-аар гадаадад суралцсан оюутнуудын эргэн төлөлт 4 тэрбум төгрөгт хүрчээ

Ш.АДЪЯАМАА
2024/01/23

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “таван  Ш” ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүний "Шил" ажиллагаараар цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгохоо зарласан юм. 

Энэ хүрээнд Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгож, тус сангаас зээл авсан бүх хүний нэрсийг олон нийтэд ил болгосон. Боловсролын зээлийн сан 1997 оноос ажиллаж буй. Боловсролын зээлийн санд 1977-2023 оны хооронд нэг их наяд төгрөгийн санхүүжилт хийжээ. Сан байгуулагдсан хугацаанаас хойш давхардсан тоогоор

 638 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж, тэтгэлгийг 1.2 сая суралцагчид

 40 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 169 641 оюутанд

 78 тэрбум төгрөгийн оюутны хөгжлийн зээлийг 53 592 хүнд олгосон байна.

 Ингэснээр сангийн нийт нэг их наяд төгрөгийн 761 тэрбум төгрөг буюу 76 хувь нь дотоодын зээлд зарцуулагджээ.

 Өндөр хөгжилтэй оронд магистр, докторантурын хөтөлбөрт суралцагчид жилд 16 хүртэлх мянган $-ын зээл олгодог байна. Энэ хөтөлбөрт нийт 1867 хүн хамрагдаж, суралцаж байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд тэтгэлэг болгон чөлөөлдөг аж.

Гэвч гадаадад суралцагчдын зээлийн мэдээлэл хамгийн их асуудал дагуулсан. Тодруулбал, тус зээлээр төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний үр хүүхэд суралцаж ардын хүүхдүүдийн боломжоос хулгайлсан нь олон хүний дургүйцлыг төрүүлсэн.

Түүнчлэн гадаадад суралцаж, эх орондоо таван жил ажилласан хүмүүсийн зээлийг тэтгэлэг болгон чөлөөлдөг. Гэтэл дотоодод суралцсан хүмүүст энэ боломж байдаггүй. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар БЗС-гийн мэдээллийг ил болгосноор гадаадад суралцсан зээлдэгчид зээлээ төлж  эргэн төлөлт 4.3 тэрбум төгрөг, дотоодын зээлийн эргэн төлөлт 6.5 тэрбум төгрөгт хүрсэн сайн мэдээ байна. 

Өмнө нь тус сангийн гадаадын зээлийн эргэн төлөлт жилдээ 100-200 сая төгрөг хүрдэг байв.

Мөн Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн байгууллагад “Боловсролын зээлийн санг шалга” гэж үүрэг өгсний дагуу хуулийн байгууллагаас ажлын хэсэг байгуулагдаж,  өдгөө шалгалт үргэлжилж байгаа билээ. 

Өнгөрсөн онд АТГ-аас "БЗС-гийн албан тушаалтнууд албан үүрэгтээ хайнга ханддаг, бүрдэл хангалтгүй, бусдад давуу эрх олгосон нь тогтоогдсон.  БЗС-аас зээл авсан 941 хүнийг үндэслэлгүйгээр зээлээс чөлөөлсөн байна.  БЗС-аас зээл авсан 377 хүн Монголдоо ирж ажиллаагүй гэх мэтийн зөрчил илэрсэн” гэсэн мэдээлийг өгсөн. 

Мөн тус сангийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажилаж байна. 



0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:61ad:a9f9:32d2:f4f1:a60e
2024/01/24
0
0
бүх зээлийг төлүүлэх боломж байгаа, тэглэнэ гэдэг чинь төсвөөс төлнө гэсэн үг шүү, бид та нарын зээлийг төлмөөргүй байна
Хариулах
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/01/23
0
0
10 хувь нь ч буцааж төлөөгүй байхад юу вэ энэ өөрөө тэгэлсэн зээлээ эргүүлж олж ир сонгуульд горьдоод хэрэггүй даравгар сайдаа шүгэл үлээгдээгүй бол яаж хулгайлах байсан болоо
Хариулах
192.82.92.42
2024/01/23
0
0
Дээд боловсролыг самрагч Тамиртан нараасаа салаачээ!!!
Хариулах
202.21.107.80
2024/01/23
1
0
Зээл бас тэтгэлэг болж хувирч болдог л юм байна. Ийм зүйлийг анх удаа л харж, сонсож байна. Луйварчидын аргаа гэж....
Хариулах
202.21.107.80
2024/01/23
1
0
БЗС-гаас авсан зээлүүдийг заримыг нь тэглэсэн асуудал бол улс ороны эдийн засагт сөрөг үр дагавартай, ард түмний татварын мөнгөөр дур мэдэн тоглосон асуудал л даа. Ард түмний дунд яригдаж байгаа яриа: Их гоё зээл. Эхлээд авахдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ барьцаанд тавиад авдаг. Дараа нь төгсөж ирээд аль нэг байгууллагад 5 жил цалинтай ажиллаад тэтгэлэг болгон хувиргаж болдог зээл л гэж ард түмний дунд яригдаж байна даа...Сэтгүүлч Өнөрцэцэг, Л.Энх-Амгалан сайд нар энэ талаар шударга дуугарсан анхдагчид...
Хариулах
2405:5700:301:3781:99ac:e280:207:a981
2024/01/23
0
0
onorood bayrlarai
Хариулах
202.21.107.80
2024/01/23
1
0
Заригийн Өнөрөө сэтгүүлч БЗС-н луйвар дээр зоригтой, шударга дуугарсан нь үнэн, үнэн. Л.Энх-Амгалан сайд ч бас БЗС -н асуудалд чухал үүрэг гүйцэтгэж, шудрага ажилласан шүү. Ер нь л бараг анх шүгэл үлээсэн дээ. Ард түмэн мэдэж байгаа.
Хариулах
2405:5700:301:3781:99ac:e280:207:a981
2024/01/23
0
0
bvgdig ni tolvvlech novshoo omhii avilgachid zeel ogohdoo avilgal avch ogson bizdee
Хариулах
202.179.21.203
2024/01/23
3
0
Өнөрөө сэтгүүлчийн хөдөлмөр, шударга үнэний төлөө гэсэн тэмцэлийн үр дүн болохоос биш дарга нарын ямар оролцоои байхгүй шүү. Харин ч ажлын эсрэг, хааж нуух гэсэн оролдолго их байсан байх
Хариулах
202.21.107.80
2024/01/23
2
0
Заригийн Өнөрөө сэтгүүлч БЗС-н луйвар дээр зоригтой, шударга дуугарсан нь үнэн, үнэн. Л.Энх-Амгалан сайд ч бас БЗС -н асуудалд чухал үүрэг гүйцэтгэж, шудрага ажилласан шүү. Ер нь л бараг анх шүгэл үлээсэн дээ. Ард түмэн мэдэж байгаа.
Хариулах
Шинэ мэдээ
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 25 минутын өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 1 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 2 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 17 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27