Хууль батлагдлаа: 109 хуульд цахим харилцааг зохицуулсан өөрчлөлт орлоо


Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 орчим хуулиас цахим шилжилтийг удаашруулах нөхцөл үүсгэж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хууль батлах бүх шатанд хэлэлцүүлснээр 109 хууль нь өнөөдөр УИХ-ын чуулганаар эцэслэн батлагдлаа.

 Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар:

“Манай байнгын хороо нийгэм, эдийн засгийн бүх салбарт цахим харилцаа, түүнд хэрэглэгдэх цахим баримт бичгийг баталгаажуулсан хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхээр зорьж, өнгөрсөн хугацаанд энэ ажилд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог ханган ажилласан.

 109 хуулийн өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлснээр эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, банк санхүү гэх мэт олон салбарын харилцаа, гааль, татвар, улсын бүртгэл зэрэг төрийн бүх үйлчилгээнд цахим технологийн дэвшлийг ашиглах, хүний оролцоог багасгах, хүнд суртал, зардал төсвийг хэмнэх боломжууд нээгдэж байна. Том агуулгаар нь зарим давуу талыг дурьдвал: 

  • Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгов.
  • Төр өөрт байгаа мэдээллийг цаасаар нэхэж, иргэдийг байгууллагууд хооронд олон дахин явуулдаг, хүндрэл учруулдаг байдлыг бүрмөсөн зогсоолоо.
  • Компани байгуулах, тусгай зөвшөөрөл авах, банкны данс нээх гэх мэт бизнес эрхлэх гарааны үйл ажиллагаа бүрэн цахимжиж, хүндрэлгүй боллоо.
  • Эдгээр хуулиудаас 30 орчим нь банк, санхүүгийн байгууллагад хамаарах бөгөөд данс нээх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа цахимжиж, энэ салбарын старт-апууд болох финтекийн хөгжлийг бодитоор дэмжиж байна.
  • Мөн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хурдан, шуурхай хүргэх, төвлөрөл, түгжрэлийг сааруулах зорилгоор төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгүүдийг хороо, сумын байранд байгуулахаар боллоо” гэв.

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 6 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 6 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 8 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 8 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 8 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 9 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 10 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 10 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 10 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 11 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28