УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

О.Шүрэнцэцэг
2024/01/05

УИХ-ын намрын чуулганы /2024.01.04/ хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Дамдинням СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асуусан. Тухайлбал, "Машин, хурдан морины сугалаа явуулж байна. Хүмүүс ч оны өмнө л амжуулчихлаа даа, оноос хойш яах вэ. Би Дарханд байгаа ах, дүү нартайгаа бэлэн мөнгө бариад золговол сонгогч татсан хэрэгт орох уу" гэх асуултыг асуусан.

 Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Г.Дамдинням гишүүн мөнгө тараахаа боль” хэмээн үг хэлсэн нь олон нийтийг шүүмжлэл дагуулсан. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар залруулга хийлээ. Тэрбээр “Сонгуулийн жил эхэлсэн. Энэ үед хариуцлагатай байхыг сануулсан. Г.Дамдинням гишүүний хувьд зарим хүмүүс цагаан сарыг далимдуулж мөнгө тарааж болохгүй гэдэг асуудлыг ярьж байгаа. Түүнээс биш Г.Дамдинням гишүүн мөнгө тараадаг хүн биш, мөнгө тараагаагүй, тойрогтоо иргэдийн саналыг авч ажиллаж байгааг онцлон тэмдэглээд харин энэ жил янз бүрийн эд зүйл тараадаг биш том тойрог дээр ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, ард түмний төлөөлөгч болж ажиллах энэ зарчимтай холбогдуулж цагдаагийн даргад санал хүсэлтийг тавьсан. Хиймэл оюун ухаан ашигласан сошиал медиаг бид хянах боломжгүй байгаа. Энэнээс урьдчилсан сэргийлэх тал дээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах зүйл байгаа” гэлээ.


 


0
angry
0
care
4
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.21.212
2024/01/05
0
0
Өчигдөр хэлснээ өнөөдөр үгүйсгээд л.
Хариулах
Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 18 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 18 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 19 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 19 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 20 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 21 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 21 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 22 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 22 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28