Ц.Төрхүү: Нийтийн эзэмшлийн зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг

М.Төгөлдөр
2024/01/04

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 4-ний 01:30 цагаас Улаанбаатар хотод цас орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээс зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар тодрууллаа. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргаар томилогдсон юм.

-Өнгөрсөн шөнө орсон цаснаар тохижилт, үйлчилгээний байгууллагууд хэрхэн ажилласан бэ. Халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Урьд шөнө буюу нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө орсон цаснаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн зам цэвэрлэгээний байгууллагууд бэлэн байдлыг ханган, зам, талбайн 500 орчим үйлчлэгч 94 машин техниктэйгээр ажиллалаа. Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр зам, алслагдсан болон зуслангийн замуудад нийт 79 тонн давс, тусгай зориулалтын 167 тонн бодис цацаад байна. Гүнт, Айцын даваа зэрэг өгсүүр замуудыг хааж, цас мөсийг цэвэрлэн, хөдөлгөөнийг нь нээж, хэвийн болгосон. Мөн гэр хорооллын бүс дэх өгсүүр, халтиргаа ихтэй замуудад үргэжлүүлэн ажиллаж байна.

-Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлэхээр болсон. Дүүргүүд зам, талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах зэрэг ажлыг хариуцаж эхэлсэн үү?

-Цас, хог цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг хот, нийтийн аж ахуйн ажлуудыг нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүд хариуцаж эхэлсэн. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч нарыг дүүргүүдэд хуваарилж өгсөн. Өчигдөр машин техник, давс, бодисыг мөн хуваариллаа. Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг шинэчилж байгаа бөгөөд тендер шалгаруулах үйл явц үргэлжилж байна. Тендер шалгарч, машин механизмыг нийлүүлж дуусмагц тэдгээрийг мөн дүүргүүдэд хуваарилах юм. Цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр гэх мэт нийтийн аж ахуйн ажил нийслэлд төвлөрдөг байдлыг халж, дүүргүүд хариуцдаг болж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг. Үүнд нийслэл хяналт тавихаас гадна нөгөө талаас иргэд шаардлага тавих хэрэгтэй юм.

-Амьдрах орчин цэвэрхэн, аюулгүй байхад иргэдийн оролцоо ч мөн чухал. Иргэдийн зүгээс хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

-Хог хаягдлын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ биелүүлж байгаа нь ховор байна. Ойр орчмынхоо 50 метр талбайг цэвэрлээгүйн улмаас тэнд хэн нэгэн халтирч унах, бэртэх тохиолдолд тухайн газрыг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох хуулийн заалт бий. Тиймээс Улаанбаатар хот цэвэр цэмцгэр, амьдрах орчин аюулгүй байхад иргэн бүрийн оролцоо чухал.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.118
2024/01/08
0
0
Байгуулгууд 50 м доторхоо цэвэрлүүл тэгээд л болно доо . Гэмтэж бэртүүл төлүүлээд явчуул асуудал бгам уу. Дунд шат хувийн байгуулгууд нь ажлаа хийж үз дэ .
Хариулах
2405:5700:310:16ef:38b4:95ad:7e42:dd83
2024/01/04
0
0
Бүгд ажил хийдэггүй
Хариулах
103.143.41.2
2024/01/04
0
0
Бүгд явган алхаад үзэх хэрэгтэй дээ
Хариулах
2405:5700:300:14d4:81e4:5e8e:34b3:9d35
2024/01/04
0
0
Сайхан гар шүү
Хариулах
Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 17 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 17 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 18 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 19 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 20 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 20 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 20 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 20 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 21 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 22 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28