Ц.Гантулга: Хөршийн тэргүүн бодлого ярьж, манай тэргүүн хөөстэй тоо ярив

М.Төгөлдөр
2024/01/04

Аливаа улс орны Төрийн тэргүүнүүд шинэ оны босгон дээр ард түмэндээ хандан хэлсэн үгэнд тухайн улс орны нөхцөл байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, ШИНЭ бодлого агуулагдаж байдгаараа онцлогтой. Энэ удаад ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ард түмэндээ хандан үг хэллээ. Төрийн тэргүүний хэлсэн үгийг Төр гэдэг утгаараа нь хүндэтгэн үздэг байсан бол энэ удаад ахмад буурлаас эхлээд балчир насны хүүхдүүд хүртэл эсэргүүцэн хүлээн авч байгаа нь нийгмийн амьдрал ямар байгааг төвөггүйхэн харуулна. Мэдээж хэрэг Монгол Улсын хувьд улиран одсон хуучин онд ололт амжилт, алдаа дутагдал бүгд байсан байх.

Тиймээс манай удирдагчдын хэлсэн үгэнд бүтээж босгосноороо бахархах зүйл байсангүй. Харин үе үеийн Засгийн газрын гадаад орчинд тавьсан өр дарснаа ярихын зэрэгцээ эдийн засаг өссөн гэх хөөстэй тоо л байв. Тухайлбал, У.Хүрэлсүх “Энэ жил манай улсын эдийн засаг 6.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч, 16.5 хувьд хүрээд байсан инфляц 8.6 хувь болон буурч, төсвийн орлого нэмэгдэж, Монгол Улсын нэгдсэн төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарлаа” хэмээсэн. Энэ нь тоон талаасаа эерэг үзүүлэлт хэдий ч бодит амьдрал дээр нөхцөл байдал уруудсан болохоор Төрийн тэргүүний хэлсэн үг, хөөстэй статистикыг сонссон түмэн эсэргүүцэн хүлээн авсан биз ээ. Нөгөө талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс эх орон, ард түмнээ гэсэн агуулга харагдаагүйд дургүйцсэн байх. Нөгөөтэйгүүр, бондын өр, бусад зээл тусламжийг ямар шалтгаанаар аль Засгийн газар тавьж, улс орон, түмэн олонд ямар уршиг учруулсан гэдгийг ч ард түмэн мэдэж байгаа.

Ийнхүү манай эрхмүүд татвар төлөгч иргэдийн мөнгөөр өр тэглэснээ гайхуулж, хөөстэй тоогоор хөөрхий нийгмээ “нисгэж” байхад Хятадын Төрийн тэргүүн Си Жиньпин “Бид 2023 онд эрч хүчээ бүрэн дайчилж ажиллалаа. Урт хугацааны хичээл зүтгэлээр Хятад улсын инновацын хөдөлгөх хүч, хөгжлийн эрч хүч бүх талаар эргэн сэргэлээ. Том оврын С919 нисэх онгоцыг ашиглалтад оруулж, Хятад улсын бие даан зохион бүтээсэн аяллын том хөлөг онгоцыг амжилттай туршлаа. Мөн Шэньжөү сансрын хөлгүүдийг дараалан хөөргөж, “Фэнь Дөү Жэ” аппарат тэнгисийн гүнд шумбаж шинэ рекорд тогтоолоо. Хятад улсын зохион бүтээж үйлдвэрлэсэн брэнд бараа бүтээгдэхүүн олонд таалагдаж, бидний үйлдвэрлэсэн шинэ загварын гар утас, шинэ эрчим хүчний автомашин, лити батерей, нарны эрчим хүчний бүтээгдэхүүн зэрэг нь Хятад улсын боловсруулах салбарын шинэ өнгө төрх, шинэ тулгар цэг болсон юм. Хятад улс бие даан хөгжих үзэл баримтлалаар цаг мөчтэй уралдан шинийг бүтээсээр байна” хэмээн ярихаас гадна “Бидний зорилго аугаа том бөгөөд энгүүн байж, ард иргэдээ сайн сайхан амьдралтай байлгахын төлөө юм” хэмээн онцолсон нь газар тэнгэр шиг сонсогдоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд ч 2023 оныг Оросын нийгэм өндөр түвшинд эвсэн нэгдсэн жил хэмээн тодорхойлж, “Оросуудыг хагалан бутаргаж, улс орны хөгжлийг зогсоох хүчин байхгүй" хэмээн эх оронч үзэл санаа, ард түмнийхээ нэгдмэл байдлыг өндөр түвшинд авч үзсэн байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:301:8e95:f842:7963:16d0:58c3
2024/01/04
0
0
Хөгжил дэвшил чинь хүссэнээр хүрээд ирдэг юм биш,тооцож, хийж,хамта
Хариулах
2405:5700:301:8e95:f842:7963:16d0:58c3
2024/01/04
1
0
Улс гүрний удирдагчид хийсэн бүтсэн зүйлээ ярих ёстой юм чинь юу нь буруу байгаа юм бэ? Хөгжлийн эхлэл тавигдаж л байна. Өөрөа оронд нь байсан бол бүтээнэ гэж мөрөөддөгөө л ярих байсан юм уу? Байсан юмыг устгаж дууссаныг нь ярилтай биш, муу хэлэх гэхээрээ хэлэх үгээ олж ядах пм ах,
Хариулах
2a04:ee41:1:326d:2c24:6048:b006:6c8a
2024/01/04
0
0
Бүү пялдага царайл. Урд нь монгол ядуу буурай орон гэдэг ангилалд багтдаг байсан бол одоо нэн ядуу гуйлгачин улс гэдэг ангилалд ордог болсон Алтан дээр сандайлж суусан гуйлгачин алтаа бусад бүх юмтай нийлүүлж зараад ч гуйдгачин хэвээрээ үлдлээ Өрөндөө дарагдаж өтөнд идэгдэн түвдизмд түлэгдсэн навсгар улны монгол гуйлгачин нам нэрээр талцан хоорондоо уралцан монголчуудыг тохуурхан доромжилж гадаад эзэдтэйгээ хамтран монголын баялагийг 33 жил цусалж байга
Хариулах
2405:5700:303:97a1:543e:add1:9d16:c306
2024/01/04
0
0
Худал хэлж попрохоос өөр чадваргүй юмнууд дээр байхад улс орны хөгжил цаашаа
Хариулах
2405:5700:311:8a62:c503:e1e8:3193:9dde
2024/01/04
0
0
10 р Богдыг залсан нь түүхэн амжилт боллоо гэж ЕС хэлэв. Хөгжил, дэвшил алга. Ай мунхаг.
Хариулах
Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 13 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 13 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 15 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 16 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 18 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28