Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо​ноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

О.Шүрэнцэцэг
2023/12/18

              Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд    Л.Оюун-Эрдэнэ-д  шаардлага хүргүүллээ.

  МАН-ын Засгийн газар, Нийслэлийн удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаа, олон удаагийн алдаатай шийдвэрүүд иргэдийн амьжиргаа, аюулгүй байдал, эрүүл мэнд, ирээдүйд аюул занал учруулсаар байна. Эрх баригчид эрчим хүч, шатахууны хомсдол, агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, төрийн үйлчилгээний доголдол, боловсрол, эрүүл мэндийн салбарын уналт зэрэг төрийн бодлогоос шууд хамааралтай нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чадвар, чадамжгүй болох нь нотлогдлоо. Төрийн дарамт, төсвийн хулгай хэрээс хэтэрснээр ардчилсан тогтолцоо, чөлөөт эдийн засаг зэрэг Үндсэн хуулиар баталгаажсан Монголчуудын суурь үнэт зүйлст заналхийлж, төрд итгэх итгэлийг үгүй хийж байна.

    Түүнчлэн, 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэнэтийн шийдвэрүүд хүүхдүүдийн сурч, боловсрох эрхэд халдаж, эрсдэлд оруулаад зогсохгүй эцэг, эхчүүдийн ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг боомилж, гэр бүлийн орон зайд хүртэл сөргөөр нөлөөлөх үр дагавартай байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрээр зохион байгуулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал нь цаг хугацааны хувьд бэлтгэл хангах боломжгүй, сурагчдын болон багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийн хэрэгцээг уландаа гишгэсэн шийдвэр боллоо.

     Нэгдүгээрт, хэдхэн хоногийн өмнө зарлагдсан сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA)-гээр монгол хүүхдүүд мэдлэг, чадварын хувьд бусад улс орнуудтай харьцуулбал 2.5 жилийн хоцрогдолтой гэж гарсан. Цахим сургалтын хүртээмж, чанар хангалтгүй байгаа талаар олон судалгаанууд хийгдсэн байдаг. Гэтэл боловсролын салбарын хоцрогдлыг нөхөх, чанарын үзүүлэлтүүдээ сайжруулах чиглэлд бодлого боловсруулах үүрэгтэй сайд хоцрогдлыг ийнхүү улам бүр даамжруулах шийдвэр гаргасанд харамсаж байна.

    Хоёрдугаарт, гэнэт зарлагдсан шийдвэрийн улмаас хүүхдүүд хараа хяналтгүй орхигдох, ахуйн орчинд гэмтэж, бэртэх, хүчирхийлэлд өртөх зэрэг олон эрсдэл бий болох магадлалтай байна. Цар тахлын хөл хорионы үед ахуйн хүрээний осолд өртөж, бэртэж гэмтсэн хүүхдийн тоо эрс нэмэгдсэн байдаг. Тиймээс цар тахлын бус үед хүүхдүүдийг нэмэлт эрсдэлд оруулахгүй байх нь чухал юм.

    Гуравдугаарт, цахим сургалтад шилжих, дугаарын хязгаарлалтыг тэлэх зэрэг цочир шийдвэрүүд иргэдийн ажиллаж, хөдөлмөрлөх эрхэд халдсан үйлдэл болж байна. Энэ нь нэн ялангуяа залуу гэр бүлүүдэд, тэр дундаа эмэгтэйчүүдэд маш хүндээр тусдаг. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, цар тахлын хөл хорионы улмаас бага насны хүүхдүүдтэй ээжүүд албан ёсны хөдөлмөр эрхлэлтээс шахагдан, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин жил бүр буурсаар байна. Энэ нь урт хугацаанд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх, нийгмийн идэвх, оролцоонд сөргөөр нөлөөлдөг, хортой үзэгдэл юм.

 Тиймээс, иргэдийн амьдрал ахуйд хүндрэл учруулах эдгээр шийдвэрүүдээ залруулж, урт хугацааны бодлого танилцуулахыг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд    Л.Оюун-Эрдэнэ танаас шаардаж байна.

                                           Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо

                                                                     2023.12.18



3
angry
1
care
3
haha
7
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:301:6853:82b2:d153:d464:81fe
2023/12/19
0
0
Ардчилсан залуучууд, эмэгтэйчүүд л гэнэ.Тоохоо байгаад байхад худлаа ч болсон дуугарч байсан нь уг зөвлөдөг. Гэлээ ч тоохгүй ээ.
Хариулах
2405:5700:310:42cc:2130:5ef6:24d6:e328
2023/12/18
0
0
zuv. sorog huchin bol ingeed dugarj bai
Хариулах
59.153.86.80
2023/12/18
0
0
Hudlaa bitgii show hiigeed bai ta nariig hen ch toohgui
Хариулах
202.9.46.45
2023/12/18
0
0
Муу шуналтай эмсүүд
Хариулах
Шинэ мэдээ
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 56 минутын өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 1 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 1 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 20 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 20 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 22 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 22 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 23 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 2025/06/29
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29