Амлалтаа биелүүлдэггүй парламент!


УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг 13.14 дүгээр зүйлд зааж өгсөн байдаг.

13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах 

  • Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Нэр төр гутаах, доромжлолтой холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулахгүйгээр бусад хуулиар шийдвэрлэх ёстой гэсэн шүүмжлэлийг иргэд хэлдэг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн зохицуулалтын дагуу Иргэний хэргийн шүүхээр болон хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдвэрлүүлэх цаана хэвлэлийн болон хүний эрх чөлөөг хамгаалахад чиглэгдэхийг олон улсын байгууллагууд сануулсаар байна.

"Глоб Интернэшнл" төвийн судалгаагаар гүтгэх, доромжлохтой холбоотойгоор цагдаа, хууль хүчин, шүүхэд хандаж буй нийт хүмүүсийн 33 хувь нь улс төрийн өндөр албан тушаалтан аж. Эндээс харахад гүтгэн доромжилсон гэх заалт улстөрийн албан тушаалтнуудын буруу үйлдлийг хайцаалах хэрэгсэл болж байна.

Уг нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар  худал мэдээлэл тараах ойлголт болон гүтгэх, доромжлох зүйл заалтыг хүчингүй болгож байв. Харамсалтай нь, МАН засгийн эрх авсны дараа Эрүүгийн хулуьд өөрчлөлт оруулахдаа "худал мэдээлэл тараах" заалт оруулж, олон нийтийн мэдэх болон Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо хамгаалах эрх чөлөөнд халдаж эхэлсэн.

Анх өргөн мэдүүлсэн төслийн “Гүтгэх” гэснийг “Худал мэдээлэл тараах” гэж өөрчлөн, “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг” нийтийн сүлжээгээр тараах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах гэж ялгамжтай авч үзсэн байсныг нэгтгэн уг гэмт хэргийг “олон нийтэд тараасан бол” хэмээн тодорхойлж, худал мэдээлэл нь “гутаасан, гутаах” агуулга, шинжтэй байх эсэхийг бүрэн тодорхойлоогүй, “халдсан” гэсэн хэт ерөнхий нэр томьёог хэрэглэсэн явдал нь хууль бүтээх ажиллагааны алдаа болж, хууль хэрэглээ, шүүхийн практикт сөрөг үр дагавар үүсгэж буй гол шалтгаан болсон гэж судлаачид үздэг.

Тухайн хуулийн төсөл нь батлагдахаас өмнө буюу хэлэлцүүлгийн шатанд төслийн 13.14 дүгээр зүйлийн доор  “Энэ хэргийн  улмаас төрийн байгууллага, улс төрийн албан туүаалтан гомдол гаргах эрхгүй” гэсэн тайлбар байсан.

Урьд нь энэ хэрэгт улс төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргах эрхгүй гэх тайлбар дагалдаж байсан  2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр батлагдсан УИХ-ын чуулганаар тус заалтыг  хүчингүй болгосноор улстөрчид энэхүү заалтаар иргэнийхээ үг хэлэх болон хэвлэлийн хэвлэн нийтлэх эрхэнд дураараа халдаж байна. Үүний нэг жишээ нь, өнгөрсөн намар Ерөнхийлөгчийг шоглосон гэж хэвлэлийг ч, иргэнийг цагдаа шүүхээс айлгасан жишээ бий.

Монгол Улсын хэвлэлийн хагас эрх чөлөөг бүтэн болгох нэг чухал нөхцөл шаардлага нь хэвлэлийн эрх чөлөөнд хамаарах шаардлагагүй, үндэслэлгүй эрх зүйн олон хязгаарлалтаас ангижрах явдал гэдгийг онцолсон байдаг.  Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр “хагас эрх чөлөөтэй” буюу дэлхийн 180 орноос 92 дугаарт эрэмбэлэгддэг.

Хагас эрх чөлөөг бүтэн болгох нэг чухал нөхцөл шаардлага нь хэвлэлийн эрх чөлөөнд хамаарах шаардлагагүй, үндэслэлгүй эрх зүйн олон хязгаарлалтаас ангижрах явдал гэдгийг онцолсон юм.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийн зөвлөмж”-д “Гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” хэмээн заасан.

Үүнийг баталгаажуулж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2021.03.16-ны өдрийн 46/105 тоот тогтоол гарсан байдаг. Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг шүүхийн бус журмаар буюу хэвлэлийн зөвлөл зэрэг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн байдаг.

Монгол Улс НҮБ-аас гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын өмнө үүрэг даалгавар, амлалт авсан хэдий боловч амлалтаа биелүүлдэггүй, биелүүлэхийн төлөө зорьдоггүй хэвээр  байгаа нь ичгэвтэр. Тэр ч бүү хэл гүтгэх, доромжлох заалтыг Эрүүгийн хуулиас халсан гэх дүр эсгэж, худал мэдээлэл тараах гэсэн өргөн цар хүрээтэй хуульчилсан нь хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дордуулсан үзэгдэл болсон юм. Амлалтаа санадаггүй, санасан ч хэрэгжүүлдэггүй парламент эх орноосоо хальж, олон улсад шившиг болох вий!

Эх сурвалж: NEWS.MN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 21 минутын өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 39 минутын өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 2 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 2 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 3 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 6 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 6 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 7 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 8 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр